Sunday, July 21, 2013

0-5 насныханд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийнэ

0-5 насныханд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийнэ

Нийслэлийн хамгийн их утаатай дүүрэг болох Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ.

Учир нь, 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо нэмэгджээ. Тиймээс эндэгдлийг бууруулах зорилгоор уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн ЭМЯ-наас үзжээ. Эхний вакцинжуулалт үр дүнгээ өгвөл нийслэлийн бусад дүүргийн 0-5 насныханд үргэлжлүүлэн хийх юм байна.

Өнгөрсөн өвөл уушгины хатгаа өвчнөөр давхардсан тоогоор 10 мянган хүүхэд өвчилж, тэдний 20 нь эндсэн гэсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ"

0 comments:

Post a Comment