Saturday, June 15, 2013

Мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журмыг хэлэлцэж баталлаа.

Энэ журам нь Засгийн иргэд, хуулийн этгээдэд төрийн зүгээс үзүүлэх цахим үйлчилгээтэй холбоотойгоор батлагдаж буй юм. Ингэснээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газар холбогдох ажил үйлчилгээг хэрэгжүүлэн төрийн цахим үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх боломжтой болох юм. Тухайлбал,

  • Иргэний бүртгэл, мэдээллийн лавлах үйлчилгээ /оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсан тухай лавлагаа/
  • Үйлчилгээ ашиглалтын төлбөр тооцоог барагдуулах үйлчилгээ /Цахилгаан ашиглалтын төлбөр, интернэт, утас, телевизийн төлбөр/
  • Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ зэргийг эхний ээлжинд нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн болжээ.
  • Цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар хийгдэх судалгаанд үндэслэн үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэх ажээ.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment