Sunday, June 16, 2013

Загасны орд

Ордын ерөнхий шинж

Таны өнгө : номин цэнхэр

Махбодь: ус

Шинж чанар: Бусдыг ойлгож чаддаг чадвар нь өр нимгэн, зөөлөн сэтгэлтэй энэ ордынхоныг тодорхойлно.  Хэнтэй ч найзалж чаддаг загаснууд маш олон найз нөхөдтэй байдаг.  Тэдэнд удирдагчийн шинж байхгүй ч тэд бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг.  Тэд бол зөв совинтой, ухаалаг, зөөлөн сэтгэлтэй, дуулах дуртай хүмүүс. Тэдний сул тал нь найз нөхдийнхөө төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг чанар. Итгэмтгийгээсээ болоод урам хугарах нь олонтаа.

Загасны ордынхон шүүмжлүүлэх, харгис хатуу занд дургүй.

Эрүүл мэнд: Энэ ордод төрсөн хүмүүс ихэвчлэн үзэсгэлэнтэй, гоо зүс царайтай байдаг ч тэдний арьсны хамгийн том асуудал нь батга.  Тиймээс халуун ногоо ихтэй, өөх тостой хоолноос татгалз. 2013 онд эрүүл мэндтэй холбоотой санаа зовоох зүйл гарахгүй боловч улирлын чанартай халуурах, стресс таагүй нөлөө үзүүлнэ.  Жолоо барьж яваа үедээ хурд хэтрүүлэх эсвэл жолооны ард бодолд автахаас сэргийлээрэй.

Хайр дурлал: Хайрлаж халамжлахдаа хэнээс ч илүү загасны ордынхон авахаасаа илүү өгөхийг хичээдэг.  Загас хамгийн тачаангуй амраг бөгөөд гүн харьцаа тогтоохыг хүсдэг.  Тэд дотно хүндээ бэлэг өгөх дуртай бөгөөд амрагаа юугаар ч дутаахгүй байх ёстой гэж итгэдэг.

Ажил амьдрал: Ажил хайж байгаа загаснуудад боломжийн ажил гарч ирэх жил.  Гэвч сайн ажил олохын тулд уйгагүй эрэл хайгуул хийх хэрэгтэй болох нь.  Ажилтай загаснууд ажлаасаа гарах тухай санах ч хэрэггүй. Учир нь одоогийн чинь ажил танд яг тохирсон  ажил.

Жилийн эцсээр ашигтай наймаа гарч ирнэ.

0 comments:

Post a Comment