Saturday, June 15, 2013

Жолооч, явган зорчигч хоёр амь насаа алджээ

Мотоциклийн жолооч явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөсний улмаас хоёулаа амь насаа алдсан харамсалтай осол гарсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших "Барс" захын арын замд зургадугаар сарын 12-ны 22.00 цагт мотоцикль унаж явсан жолооч хурдаа хэтрүүлсэний улмаас явган хүний замаар гарч байсан хүнийг мөргөн хоёул амь насаа алдсан байна. Осол гарах үеэр жолооч "Хонда" маркийн хурд, хүч сайтай мотоцикль унаж явсан бөгөөд зориулалтын хувцас, малгай өмссөн байсан хэдий ч явган зорчигчийг мөргөн замын урсгал  тусгаарлагчийг мөргөн, замын хажуу руу шидэгдсэн ажээ.

Сануулахад хотын замд 40-50 км/цагийн хурдтайгаар мотоцикль жолоодохыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг ажээ. Тиймээс явган зоригчид анхаарал болгоомжтой зорчих, жолооч нар өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг ханган, хурд хэтрүүлэлгүй, дүрмээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment