Saturday, June 15, 2013

Хууль зүйн дэд сайдыг шалгаж дуусчээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн мөрдөн байцаалтад саад учрулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусчээ. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга, шүүхээс 2.6 жилийн ял сонсон ял эдэлж байгаа Н.Энхбаярын хамсаатан байж болзошгүй гэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж, мөрдөн байцаах ажиллагаанд саад болсон гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тодруулбал, тэрээр өнгөрсөн 2012 аравдугаар сард олон улсын Интерполын байгууллагад "Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох" тухай хүсэлтийг Хууль зүйн дэд сайдын нэр дээр хаяглан явуулсан. 

Тиймээс Авлигатай тэмцэх газраас дэд сайдыг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан юм.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment