Saturday, June 15, 2013

Д.Загдсүрэн нарыг шалгах ажиллагаа удахгүй дуусна гэв

Д.Загдсүрэн нарыг шалгах ажиллагаа удахгүй дуусна гэв

1 цаг 3 минутын өмнө

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус байгууллагын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Наранцэцэг нарын гурван хүний  МҮОХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатанд яваа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ. 

Д.Загдсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Харин гэр бүлийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд батлан даалтад гарган, гадуур байцааж байгаа юм.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment