Saturday, June 15, 2013

С.Тунгалагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж авсан гэх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг энэ сарын 13-нд харъяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газар ийнхүү хянаж дууссан байна. С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган, өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байдаг.

Олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирлын хэмжээг бүрэн тогтоохын тулд хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан гэдгийг албаныхан онцолж байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment