Saturday, June 15, 2013

Хотод хамгийн ойрхон жуулчны баазууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор жуулчны баазууд хөл хөдөлгөөнд оржээ. Гадны жуулчид ч яг энэ үеэр манай улсыг чиглэх нь элбэг байдаг. Тэгвэл та бүхэнд Улаанбаатар хоттой хамгийн тэгсэн хэрнээ хамгийн тохилог орчинтой жуулчны баазуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

"Сүм" цогцолбор


"Сүм" аялал жуулчлалын  цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайнд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, есөн км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатснаараар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой.

"Тэрэлж лож" гэр бааз


Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амрлат чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийн байрлуулсан.

"Санзайн амралт"


Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангаж чадна.

"Хотула жуулчны бааз"


"Хотула" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатарын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлжиндээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон  галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой.

"Хайртхаан" амралт цогцолбор


Улаанбаатраас 45 км, Эрдэнэт, Дархан орох замд "Хайртхаан" амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болох нь.

"Тамир" амралт цогцолбор


Улаанбаатраас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.

"Хаан жимс" жуулчны бааз


"Хаан жимс" жуулчны бааз нь Улаанбаатраас зүүн зүгт 55 км-т, "Чингис хааны хөшөөт цогцолбор"-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 км хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай.

"ЦОНЖИН" ЖУУЛЧНЫ БААЗ


 Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, агаарт байгалийн сайханд хонохыг санал болгож байна.
Эх сурвалж: www.24tsag.mn

0 comments:

Post a Comment