Friday, June 14, 2013

МҮЭХ-ны удирдлагуудыг шалгах уу?

УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг шалгуулах хүсэлтийг үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд Авлигатай тэмцэх газарт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй эсэхийг хянаж байгаа аж. Хэрэв С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх сэжигтэй гэж үзвэл дараах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм. Тодруулбал, С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг "Үйлдвэрчин хороолол", "Үйлдвэрчин цамхаг" гэх  үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын  тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь  хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж, шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment