Sunday, June 16, 2013

Сүхбаатарчууд 342 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч баасан, бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, 1600 гаруй аж ахуй нэгж байгууллага, 3600 гаруй иргэд оролцсон байна.

Мөн тус дүүргийн ажилгүй 500 иргэнийг урамшуулал олгон түр ажлын байраар ханган ажиллуулжээ. Их цэвэрлэгээгээр хог хаягдлыг дүүргийн таван хог тээвэрлэгч байгууллагын дөрвөн ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж, 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment