Monday, May 27, 2013

“Монголын сүүлчийн хатад”-ын тухай ярилцана

"Монголын сүүлчийн хатад"-ын тухай ярилцана

35 минутын өмнө

"Монголын сүүлчийн хатад" эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 29-нд "Богд хааны ордон музей"-н хурлын танхимд 10.00 цагаас болох гэж байна. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Богд хааны ордон музейгээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Баян-Адрага сум, Гандантэгчилэн хийд хамтран зохион байгуулж байгаа ажээ. Монгол хатдын түүхийг судлан судалгааны эргэлтэд оруулж, олны хүртээл болгох ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа ч Монголын сүүлчийн хатад болох Дондогдулам, Гэнэнпил нарын талаарх судалгаа тэр бүр явагдахгүй байгаа юм байна. Тиймээс дээрх хатдын түүхэн судалгаанд ач холбогдол өгч, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олон түмэнд таниулан сурталчлах зорилгоор тус эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа гэнэ.

Т.ДАРХАН


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment