Monday, May 27, 2013

“Өргөө”-гийн урд дөрвөн замын уулзвартай болно

"Өргөө"-гийн урд дөрвөн замын уулзвартай болно

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх, босоо болон хэвтээ тэнхлэгийн хурдны зам барих зорилгын хүрээнд "Гудамж" төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж, төслийн хөрөнгө оруулалтыг "Чингис" бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ.

Нийслэлийн 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх хамгийн эхний ажил болох "Өргөө" кино театрын урдах уулзварыг өргөтгөн, шинэчлэх ажил эхэлсэн байна. "Өргөө" кино театрын уулзварын зам барилгын зураг төслийн болон гүйцэтгэгчийг сонгон оролцуулах шалгаруулалтанд олон компани саналаа ирүүлснээс зураг төслийг хийх гүйцэтгэгчээр "Ти Ай Би" ХХК, зам барилгын ажлын гүйцэтгэгчээр "Паблик Роуд" ХХК тус тус шалгарчээ. Өнөөдөр энэ хэсгийн зам барилгын ажил нээлт болсон байна.  

Төсөл хэрэгжсэнээр "Өргөө" кино театрын урд хэсэг зургадугаар сарын 10 гэхэд дөрвөн замын уулзвартай болох юм.

Уулзварын зам барилгын ажлын явцыг шууд камераар харахыг хүсвэл "Гудамж" төслийн вэб хуудаснаас (www.gudamjtusul.mn) харах боломжтой.

Б.БАТ



0 comments:

Post a Comment