Monday, May 27, 2013

ЭЕШ-ын суудлын хуваарийг тарааж эхэллээ

ЭЕШ-ын суудлын хуваарийг тарааж эхэллээ

21 минутын өмнө

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчид зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн  Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-д орно. ЭЕШ-ыг аль сургуулийн хэдэн тоот өрөөнд өгөх суудлын хуваарийг гаргаж, өнөөдөрөөс эхлэн бүртгэлийн хуудсыг нь тарааж байна. Хүүхдүүд суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаараар интернэтээс харж болохын дээр 70119498, 70119484 тоот утсаар дэлгэрүүлэн лавлаж болох юм. Түүнчлэн энэ жил ЕБС төгсч байгаа сурагчдад суудлын хуваарь бүхий шар хуудсыг сургуулиуд дээр нь хүргүүлэх бол  өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёлын газраас суудлын хуваариа авах юм. Харин өмнөх онд Улаанбаатар хотод ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа "Чингис хаан" дээд сургуулиас очиж аваарай. Чингис хаан дээд мургуулийн 102 тоотод тавдугаар сарын 27-30-ны хооронд шар хуудсыг тараах юм.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment