Sunday, May 26, 2013

Улаанбаатар хотод 17 хэм дулаан байна

2013 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
5 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

0 comments:

Post a Comment