
Банкны удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган Баянзүрх дүүгийн шүүхээс ялласан юм. Тэднийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн билээ.
Тэд өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.
Д.ЖАРГАЛ

0 comments:
Post a Comment