Tuesday, April 16, 2013

Ажилтнуудыг чадавхижуулах сургалт болж байна

Ажилтнуудыг чадавхижуулах сургалт болж байна

Хөдөлмөрийн яамнаас аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн салбарын ажилтнуудаа чадавхижуулах, нэгдсэн мэдээлэлтэй болгох зорилгоор "Хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхи бэхжүүлэх сургалт"-ыг энэ сарын 15-наас орон даяар зохион байгуулж эхэллээ. Сургалтыг хөдөлмөрийн яамны мэргэжилтэн тухайн орон нутагт очиж, зохион байгуулан удирдаж буй бөгөөд аймгуудын хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалтаар дамжуулж Хөдөлмөрийн салбарын хууль тогтоомж, эрх зүйн актууд, удирдлага, зохион байгуулалт, хөдөлмөр эрхлэлт, харилцаа, ЖДҮ-ийг хөгжүүлэх, Мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг хангах хөтөлбөрийн талаар мэдээлэлтэй болж байгаа юм. Тухайлбал, Хөдөлмөрийн биржид өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа сургалтанд эхний ээлжинд нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 60 орчим мэргэжилтэн хамрагдаж байна. Хөдөлмөрийн биржид болж буй сургалтаар ХЭБЗГ-ын Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс "Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн шалгуур" сэдвээр, ХХБЗГ-ын мэргэжилтэн Д.Мөнхтогтох "Цалин хөлсний бодлого, цалин хөлсний талаарх хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал", ЖДҮХГ-ын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг "Төрөөс ЖДҮ эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг" сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment