Tuesday, April 16, 2013

“Ажлын байрны англи хэл” симпозиум болно

Манай оронд өдөр бүр болж байдаг олон төрлийн хурал цуглаан, уулзалт арга хэмжээнүүдээс илт ялгарсан, сонин содон нэртэй олон улсын тодотголтой нэгэн хурал удахгүй зохион байгуулагдах гэж байгаа нь "Ажлын байрны англи хэлний боловсрол" нэртэй олон улсын симпозиум юм. Яагаад заавал ажлын байрны гэж, ямар учиртай нэр томъёо гэж гайхаж, сонирхож байгаа хүмүүс олон байгаа нь мэдээж. Англи хэлийг хэт шүтэн чамирхах, эсвэл төрөлх Монгол хэлний ач холбогдлыг хэт магтан туйлширч буй өнөө үед, гадаад хэл, тэр дундаа Англи хэлийг ердийн хэрэглээ болгох, өдөр тутмын ажил амьдралдаа ашиглах, хувь хүний боломж, давуу тал болгож шинээр харах шаардлага бодитоор урган гарч байна.


Энэхүү хурлыг Монголдоо гадаад хэлний сургалтын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай Сантис Боловсролын төвийнхөн санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, Англи, БНХАУ, Австрали зэрэг дэлхийн 10 гаруй орны судлаачид, Монгол улсаас төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, ОУ-ын байгууллага, ЭСЯ-дуудын төлөөлөл болон салбар салбарын томоохон компаний төлөөлөл, оюутан залуучууд, эрдэмтэн судлаачид оролцох аж.

Тус хурлаар гадаад хэл, тэр дундаа англи хэлний талаар нэгдсэн бодлоготой байхын ач холбогдол, эдийн засаг нийгмийн хөгжилд англи хэлний үзүүлж байгаа нөлөө, сургалтын стандарт болон үнэлгээний асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд Ажлын байрны Англи хэлний тухай нийгэмд нэгдсэн, цэгцтэй ойлголт өгөхийг зорьж буй юм.  Хурал энэ сарын 18, 19-ний өдрүүдэд "Блю Скай" зочид буудлын "Кристал" танхимд болно.


0 comments:

Post a Comment