Tuesday, April 16, 2013

“Эрхүүгийн амралтын төв”-ийн захирлыг шалгаж байна

"Эрхүүгийн амралтын төв"-ийн захирлыг шалгаж байна

5 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах гадаадын хөрөнгө оруулалттай "Орос байшин" ХХК-ийн "Эрхүүгийн амралтын төв"-ийн удирдлагуудыг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, "Жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ" нэрийдлээр гадаадын иргэдэд 30 орчим охидыг байнга биеийг нь үнэлүүлдэг байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлсэн юм.

Хэргийн мөрдөн байцаалийн талаар эх сурвалжаас тодруулахад "Тус төвийн захирал болох Белорусын иргэн тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй хоёр охины биеийг үнэлүүлж байсныг тогтоосон. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment