Tuesday, April 16, 2013

Цэцэрлэгийн бүртгэлийг 6 сард дуусгана гэв

Цэцэрлэгийн бүртгэлийг намар биш, зун хийж байхыг салбарын сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 20-ноос өмнө цэцэрлэгүүд хүүхэд элсүүлэх тоогоо зарлаж, бүртгэдэг болох аж. Энэ талаарх холбогдох журмыг одоогоор боловсруулаагүй ч салбарын сайд үүрэгдсэн тул ойрын хугацаанд асуудлыг шийдэх тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хичээл эхлэх цагаар буюу намар болохтой зэрэгцэн бүртгүүлэх гэж яарцгаадаг. Үүнээс болж бүртгэлийн үйл явцад танилын холбоогоор элсүүлэх, татаас мөнгө авах асуудал үүсдэг байсан юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ийнхүү бүртгэлийг хугацаа тулгахгүйгээр зун хийдэг болох ажээ. Мөн цаашдаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг цаасан тайлангаар биш, хүүхдийн олж авч буй мэдлэгээр дүгнэдэг болоход анхаарах ажээ.

У.БОЛОР


0 comments:

Post a Comment